Saturday, February 15, 2014

алгоритмын чанарууд

Алгоритмын чанарууд
Дискрет чанар
Алгоритм нь өгөгдөл эсвэл өмнөх алхмуудын хэмжигдэхүүнүүдээр  тодорхой дүрмийн дагуу шинэ хэмжигдхүүнийг олох тусгаар тусгаар алхмуудад хуваагдсан байна. Энэ чанарыг алгоритмын дискрет чанар гэнэ.
Тодорхой чанар
Алгоритмын аливаа алхмын үйлдлийг гүйцэтгэгч нэгэн утгатайгаар ойлгохын зэрэгцээгээр гүйцэтгэж чаддаг байна. Энэ нь алгоритмын тодорхой байх чанар юм.
Төгсгөлөг чанар
Алгоритм нь төгсгөлөг тооны алхамтай байна.
Үр дүнтэй чанар

Алгоритмын аливаа алхам болон алгоритмыг бүхэлд нь биелүүлэхэд тодорхой үр дүн гардаг байх ёстой. Үүнийг алгоритмын тодорхой байх чанар гэнэ.
Нийтлэг чанар
Алгоритм нь зөвхөн тухайн өгөгдөлд төдийгүй уг өгөгдөлтэй ижил төрлийн бүх өгөгдөлд хүчинтэй байна. Энэ чанарыг алгоритмын нийтлэг чанар гэнэ.  
Алгоритмыг дүрслэх
Алгоритмыг дараах 3 хэлбэрээр дүрсэлж болно.
1.    Хүмүүсийн харилцааны ердийн хэл – Алгоритмыг хүмүүсийн харилцааны ердийн хэлээр дүрслэн гэдэг нь алгоритмын алхам бүрийг үг ба өгүүлбэрээр бичнэ гэсэн үг юм.
2.    Блок схем – Блок- схем бол алгоритмыг бүтцийн нүдэнд харагдахуйц байдлаар харуулан алгоритмыг графикаар дүрслэх хэлбэр юм. Блок –схемд алгоритмын алхам бүрийг геометрийн нөхцөлт дүрсээр тэмдэглэх бөгөөд уг дүрс дотор тухайн алхмын товч утгыг томъёогоор бичнэ.
3.    Програмчлалын хэл – Алгоритмыг програмчлалын хэлээр дүрслэхэд програмчлалын ямар нэгэн хэл сонгон авч тухайн хэлнийхээ үгзүй ,  өгүүлбэр зүйн дүрмүүдийг баримтлан алгоритмыг тэр хэлээрээ бичнэ. Алгоритмыг ийм байдлаар дүрслэхэд программчлалын хэлний тухай мэдлэг алгоритм зохиогчид зайлшгүй шаардана. Иймээс алгоритмыг программчлалын хэлээр   дүрслэхийн өмнө урьдчилан програмчлалын хэл судлан , эзэмшсэн байх хэрэгтэй байна.



No comments:

Post a Comment