Monday, March 24, 2014

интернэтийн үүсэл хөгжил

Интернэт гэж юу вэ? 
Интернэтийг тодорхойлно гэдэг маш төвөгтэй
. Интернэт нь асар их мэдээлэл агуулахаас гадна танд тулгарсан асуудлыг хамгийн бага зардалаар хурдан шуурхай шийдвэрлэж өгдөгт гол агуулга нь оршиж байгаа юм. Үнэндээ интернэт гэдэг нь дэлхийн ихэнхи улс орныг холбосон олон сая компьютерийн сүлжээ ба энд байгаа асар их мэдээллийн санг тодорхойлсон нэр юм. Тэгэхдээ дэлхий дахиныг хамарсан олон компьютерийн сүлжээ гэдэг нь бидэнд чухал биш. Харин бидэнд  ашиглаж болох шинэ орчин гэдэг нь чухал юм. Хэдий тийм боловч интернэт нь олон нийтийн хэрэглэгдэхүүн учраас шүүмжлэлтэй хандах тал байж болно. Интернэт нь:
                 бүх дэлхийн сүлжээнүүдийн сүлжээv v
                 хамтын харилцаа холбооv v
                 мэдээлэл дамжуулах зам ба асар их баялаг, нөөц боломжуудv v
                 компьютеруудын холболт юм.v v

Интернэтийн үүсэл
Интернэтийн үүсэл нь 1968 оноос одоог хүртлэх хугацаанд яригдах тул бусадтай харьцуулахад түүний түүх үнэндээ бага юм.
Интернэтийн үндэс улбааг 1968 онд Сүлжээний Дэвшилтэд Шинжилгээ Судалгаа Төлөвлөлтийн Агентлагын Депензийн салбарт бий болгожээ.
Нэг компьютерийг өөр компьютертэй найдвартай холбож, хооронд нь мэдээлэл дамжуулах шаардлага гарсны улмаас энэ асуудлыг судалж эхэлсэн байна. Энэ үеэс л интернэтийг үүссэн гэж тооцдог ажгуу. Энэ үед хоёр компьютерийг хооронд нь нэг дамжуулагчаар холбодог байв. Ингээд нэг компьютер нь нөгөө компьютертээ мэдээлэл дамжуулж ”ярихын” тулд эхлээд ярих зөвшөөрөл гуйсан дохио-мэдээ дамжуулна. Хэрэв нөгөө компьютер нь завгүй байвал  ”Би чөлөөгүй байна. Хүлээнэ үү” гэсэнтэй ижил хариу өгнө. Хоёр компьютер дээр ижил програм ажиллаж бие биенийгээ юун тухай ярьж байгааг хоёулаа мэддэг тул компьютерээс компьютерт өгөгдөл дамжуулж болдог байв. Энэ бол хамгийн хялбар тохиолдол байсан юм. 1980 оноос эхлэн улс болон олон улсын компьютерийн сүлжээнүүдийн харилцаа холбоог “Интернэт” гэсэн нэр томъёогоор тодорхойлох болжээ.



Харин одоо интернэт нь Эзэмшигч (Host). Өртөө (Router), Үйлчлүүлэгч (Client)  ба Холболт (Connection) гэсэн хэсгүүдээс тогтсон нарийн систем юм. Эзэмшигч болон Үйлчлүүлэгч компьютерийг энэ бүлэгт хожим тайлбарлана. Одоохондоо таны компьютер ”Үйлчүүлэгч” гэсэн ангилалд хамаарагддаг гэж ойлгож болно. Таны компьютерээс аливаа өгөгдөл мэдээг ”багц” хэлбэртэй дамжуулна. Энэ багцыг, таны өгөгдлийг агуулж бас очих болон буцах хаягийг асуусан дугтуйтай адилтгаж болно. Таны компьютер,  бүр нарийвчлан хэлбэл түүний програмын систем таны өмнөөс энэ багцыг бэлтгэдэг юм.

Өртөө (Router) нь интернэтийн гол зангилаа цэгүүд дээр байрлуулсан тусгай төхөөрөмж юм. Олон зуун замын уулзвар дээр байрласан өртөө лүгээ адил ажилладаг болохоор нь өртөө гэж орчуулж нэрлэхээр шийдсэн юм. Өртөө нь таны компьютерээр дамжуулж байгаа илгээмжээс очих хаягийг уншаад зөв чиглэл рүү нь цааш дамжуулах үүрэгтэй байдаг. Зарим үед таны илгээмж хэд хэдэн өртөөгөөр дамжиж байж очих газартаа хүрдэг юм.

Холболт (Connections). Нэг хэрэглэгчийг нөгөө хэрэглэгчтэй хэрхэн холбож байгааг тодорхойлсон нэр томъёо юм. Энгийн хэрэглэгчийн хувьд найдвартай сайн холбоо байдаг гэдгийг мэдэх нь хангалттай юм. Иймд интернэтийн холболтын асуудлыг дэлгэрүүлж ярихгүй үлдээе.
 Дээр үзсэн хоёрхон  компьютертэй систем нь маш энгийн хялбар тохиолдол юм. Интернэтэд хоёр компьютерийг холбосон дамжуулагч утасны оронд хэдэн арван компьютер оролцсон байж болох холболт байдаг байна. Жишээлбэл: Хоорондоо 5000 км  шахам зайтай газарт байгаа А ба Б хоёр компьютер хоорондоо ”ярихыг” хүсч байна гэе. А ба Б хоёр компьютерийг холбох зам олон хэсгээс тогтсон байж болно. Нэг компьютерээс дамжуулж  байгаа өгөгдөл нөгөө компьютерт хүрэх замдаа 5000 км биш түүнээс хэд дахин их урттай зам туулах шаардлагатай ч байж болно. Гэхдээ  энэ бүхэн нь хэрэглэгч бидэнд үнэхээр хамааралгүй, харин миний явуулсан өгөгдөл тэнд хүрнэ гэдгийг л мэдэж, итгэж байхад хангалттай юм.

Микро процессор  зохиогдож хэрэглэгдэх болсон 1980 –аад оны компьютерийн техникийн  чухал хөгжилт нь интернэтийн цаашдын хөгжилд мөн нөлөөлсөн байдаг. Энэ үед интернэтэд холбогдсон компьютерийн тоо энэ үеэс өмнө байсан хэрэглэгчдийн тооноос давж гарчээ.
Хүйтэн дайны үеийн  эцэс болсон 1990-ээд он нь интернэтээр холбогдох эриний эхлэл болсон гэж тооцдог байна.  Цэрэг дайны чиглэлийн холбооны систем, түүний хэрэглэгчид бусад системд ашиглагддаг болсон . Энэ үед л олон улсын хэрэглэгч  болон компьютерууд агуулсан өнөөгийн хэлбэрт интернэт орсон юм.
 1990-ээд он хүртэл интернэт үндсэндээ текст буюу бичиг хадгалсан, ийм мэдээллийг ашиглуулах систем байсан. Компьютерийн техникт график, зурган мэдээлэл дүрсэлж боловсруулах чадвар сайжирсантай уялдан  интернэтэд  график, зураг оруулах хэрэгцээ шаардлага гарсан байна. Үүний улмаас янз бүрийн зураг, текст холилдсон баримт бичгийг гипер текст (hyper text)  гэж нэрлээд ийм гипер текстийг файлд график хэлбэртэй хадгалах, түүнийг интернэтээр дамжуулах, компьютер дээр үзэж харах, програмын хэрэгсэл зохион хэрэглэх болжээ
Энэ хэрэгслийг HTML (Hyper Text Markup Language – гипер текст үүсгэх хэл) гэж товчлон нэрлэдэг. Ингээд гипер текст дамжуулах механизм –системийг     World Wide Web (www - дэлхий дахины тор) буюу товчоор Web гэж нэрэлдэг болжээ. Web гэдэг нь үгчилж орчуулбал аалзны тор гэсэн үг юм. Бид цаашид Web гэдэг үгийг веб гэж кирилл үсгээр бичье. Үнэхээр орчин үед интернэт нь бүх дэлхийг хучисан аалзны шүлсэн тор лугаа адил компьютерийн сүлжээ болж хөгжсөн байна. Интернэтэд байгаа бие даасан шинжтэй нэг өгөгдөл мэдээллийг Веб  сайт (web site - веб дахь байрлал) гэж нэрлэдэг. Нэг веб  сайт нь ямар нэг хувь хүний оруулсан ганц HTML файл байхаас эхлээд ямар нэг компани эсвэл сургуулийн интернэтэд оруулж тавьсан олон зуун файл байж болно. Веб сайт бүр URL (Universal Resource Locator- эх сурвалжийн универсаль байр заагч) гэж нэрлэдэг интернэтийн хаягаар тодорхойлогддог. Жишээлбэл:
http : // www. уahoo.com
гэх мэт хаяглагдсан байдаг. Энэ хаяг нь хэрэглэгчийн веб HTML файл хаана байгааг нэг утгатай тодорхойлж өгөх үүрэгтэй байна.
Интернэт дэх мэдээллийн хувьд  Веб сайт гэсэн нэр томъёоноос гадна веб хуудас (web page) гэсэн нэр томъёог хэрэглэдэг. HTML –гипер текст бэлтгэх хэл дээр бичсэн компьютерийн файлыг веб хуудас гэнэ. Веб хуудсыг бидний мэддэг ердийн хэвлэсэн бичиг баримтын хуудастай адилтгаж болохгүй. Веб хуудас ямарч хэмжээтэй байж болох боловч практикт ихэнх хүмүүс энэ хэмжээг 800 багана, 400 мөрөөр тогтоож хэрэглэдэг. Эндээс аливаа Веб сайт нь веб хуудаснаас бүтсэн байдаг гэж дүгнэж болно.

No comments:

Post a Comment