Monday, March 24, 2014

Судалгааны аргууд



Сурган хүмүүжүүлэх зүйн шинжлах ухаан нь дараах үндсэн аргууд дээр тулгуурлан судалгаа шинжилгээний үйл ажиллагаагаа явуулдаг.
Ø  Ажиглалтын арга
Ø  Харилцан ярианы арга

Ø  Асуулгын арга
Ø  Туршилтын арга
Ø  Хийсэн бүтээлээр нь судлах арга
Ø  Баримт материалаар нь судлах арга
Ø  Социометрын арга
Ø  Тестийн арга зэрэг юм
Ажиглалтын арга
Энэ арга нь амьдрал үйл ажиллагааны ердийн нөхцөл байдалд нь явагддаг ажиглаж байгаа зүйлийнхээ хэмжээ агуулга хүнд хөнгөн байдлаас хамаарч ажиглалт нь  харилцан адилгүй хугацаагаар явагдаж байдаг.
Ажиглалтын арга гэдэг нь  тухайн ажиглаж байгаа хүнийхээ амьдарч байгаа орчин  нөхцөлд нь өөрт нь мэдэгдэлгүйгээр ажиж харах байдлаар  явагддаг судалгааны өвөрмөц уламжлалт гаргуудын нэг юм. Ажиглалтын арга нь сонгомол ба  ерөнхий гэсэн 2үндсэн хэлбэртэй, шууд ба шууд бус гэсэн 2замаар явагдаж байдаг.
ØЕрөнхий ажиглалт гэдэг нь:Тухайн хүний ерөнхий хэв шинжийг тодорхойлж дүгнэлт хийх боломжийг олгож байдаг.
Ø  Сонгомол ажиглалт гэдэг нь: Тухайн хүний онцлог шинж байдлаас аль нэг талыг нь тодорхойлж  ажиглах үйл явц юм.
Ø  Шууд ажиглалт гэдэг нь:Судлаач өөрийн биеэр судлуулагчынхаа талаар тодохой мэдээлэл цуглуулж ажиглалт явуулах үйл явц юм.
Ø  Шууд бус ажиглалт гэдэг нь: Судлаач өөрийн биеэр биш бусад хүмүүс болоод техник хэрэгсэлийн тусламжтайгаар ажиглалт хийх үйл явц юм.


 Ажиглалтын аргын давуу тал
Ø  Тухайн хүнийг байгаа орчинд нь судалдаг
Ø  Тусгай багаж төхөөрөмж шаарддаггүй
Ø  Үнэн зөв мэдээллийг цуглуулах боломжтой
Ажиглалтын аргын сул тал
Ø  Маш их цаг хугацаа шаарддаг.
Ø  Гол биш их хэмжээний мэдээллийг цуглуулдаг.
Ø  Мэдээллийг эмхэлэн цэгцэлж дүгнэлт гаргахад хүндрэлтэй. 


Ажиглалтын аргад тавигдах шаардлагууд


1.      Ажиглах зүйл хамрах хүрээгээ зөв тодорхойлох
2.      Ажиглалтаа хэрхэн яаж явуулахаа төлөвлөх
3.      Ажиглаж байгаа хүндээ мэдэгдэхгүй нууцлагдмал байх
4.      Ажиглалтын явцад хамгийн чухал гэсэн зүйлээ хамгийн ойлгомжтойгоор товч тодорхой тэмдэглэх
Харилцан ярианы арга
Энэ арга нь судлаач судлуулагч 2-ын хооронд шууд нээлттэй  харилцааг бий болгодог тодорхой нэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэсэн асуулт хариултын нэгдмэл системийг харилцан ярианы арга гэнэ.
Харилцан ярианы аргын давуу болон сул талууд  
Ø  Судлаач судлуулагч 2нь хамтран тухайн асуудлыг тухайн цаг үед нь шийдвэрлэхэд чиглэгддэг.
Ø  Тухайн асуултанд өгч байгаа хариултаас болж төлөвлөсөн цаг хугацаандаа явагдахгүй нэмэлт цаг хугацаа шаардаж байдаг.
Энэ аргаар судалгаа явуулахдаа дараах үндсэн шаардлагуудыг харгалзан үзэх хэрэгтэй.
1.      Харилцах талууд харилцан ярилцах асуудлаа хамтран төлөвлөж хамрах хүрээгээ тодорхойлсон байх.
2.      Харилцан ярилцаж байгаа асуудал нь цаг үеэ олсон, бидний амьдрал үйл ажиллагаанд тулгамдсан асуудал байх ёстой.
3.      Тухайн харилцан яриа нь илэн далангүй, нээлттэй, санаа бодлоо илэрхийлэх боломж нөхцлөөр хангагдсан байх ёстой буюу бие биеэ ойлгож хүндтгэсэний үндсэн дэээр судалгааны үр дүн зөв гарна.
4.      Харлцан ярилцаж байгаа асуудал нь тухайн хүний дотоод ертөнц нууцлалтай холбоотой байдаг учраас түүнийг бусдад задлаж ярихгүй байх.
5.      Тавигдаж байгаа асуудал нь энгийн үг хэлэлгээр илэрхийлэгдэсэн ойлгомжтой, товч тодорхой, хоёрдмол санаа агуулаагүй байх ёстой.
6.      Тавигдаж байгаа асуултууд нь эрэмбэ тэс дараалалтай байх бөгөөд тухайн асуудтанд өгч байгаа хариултууд нь дараагийн асуудтууд тавигдах нөхцөл нь болж  байх ёстой.
7.      Харилцан ярилцсан зүйлсийнхээ үр дүнг хамтран тодорхойлж  , цаашдынхаа үйл ажиллагааг төлөвлөх.
Асуулгын арга
Энэ арга нь урьдчилан боловсруулаж төлөвлөсөн асуултуудын тусламжтайгаар тодорхой нэг асуудлуудыг шийдвэрлэж байдаг ба аман бичгийн гэсэн 2үндсэн хэлбэртэй.
Аман асуулгын арга нь амьдрал үйл ажиллагаанд түгээмэл хэрэглэгддэг. Судлаач судлуулагч 2-ын хооронд шууд харилцаа бий болгодог харьцангуй цөөн хүнийг хамарч их цаг хугацаа шаардаж байдаг.
Анкет буюу бичгийн асуулга нь харьцангуй богино хугацаанд олон хүнийг хамарч явагдадаг ба судлаач судлуулагч 2-ын хооронд шууд харилцааг бий болгодоггүй ба дараах хэлбэрүүдтэй.
Нээлттэй анкет:  Энэ нь тухайн өгөгдсөн асуултуудад судлуулагч хүн өөрийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлэх боломжыг хангасан анкетыг хэлнэ.
Хагас нээлттэй анкет: Энэ нь тухайн өгөгдсөн асуултанд өгөгдсөн хариултуудаас 2-3-ыг нь сонгох боломжтой анкетыг хагас хаалттай анкет гэнэ. 
Хаалттай анкет: Энэ нь тухан асуултуудад өгөгдсөн хариултуудаас зөвхөн нэгийг  нь сонгох боломжыг олгодог анкетыг хаалттай анкет гэнэ.  
Нээлттэй анкет нь тухайн асуудлыг шийдвэрлэх суурь нь болдог бол хагас хаалттай анкет нь тухайн судалгааны үр дүнг нарийвчлан тодорхойлдог харин хаалттай анкет нь тухайн асуудлыг шийдвэрлэж байдаг. 
Энэ аргад тавигдах үндсэн шаардлагууд
1.      Шийдвэрлэх асуудлаа маш сайн төлөвлөж боловсруулсан байх.
2.      Тухайн судалгаа нь цаг үетэйгээ нийцсэн эзнээ зөв олсон байх.
3.      Тухайн асуулга нь амьдрал үйл ажиллагаанд нийцсэн тургамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэгпсэн байх ёстой.
4.      Асуулга судалгааны үр дүнг заавар журмын дагуу нэгтгэн дүгнэж боловсруулаж үр дүнг нь нэгтгэх ёстой.
5.      Тухайн хүнийг асуултанд үнэн зөв хариулах боломж нөхцлөөр хангаж өгөх хэрэгтэй.
Туршилтын арга
Энэ нь зориудын зохиомол орчин нөхцөлд судалгааны багаж хэрэгсэл тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн материалын тусламжтайгаар хүний сэтгэцийн үйл ажиллагааны аль нэг талыг үнэн зөв тодорхойлход чиглэгдсэн судалгааны сүүлийн үеийн өвөрмөц хэлбэр. Лабораторын ба энгийн гэсэн 2үндсэн хэлбэртэй.
Лабораторын туршилт гэдэг нь зориудын маш нарын зохион байгуулалттай тусгай тоног төхөөрөмжийн тусламжтайгаар явуулдаг судалгаа юм.
Энгийн гэдэг нь бидний амьдрал үйл ажиллагааны жирийн харилцаанд байгаа хэрэглэгдхүүн материалыг ашиглан явуулдаг судалгаа юм.


Туршилтын аргын давуу тал
Ø  Судлаач тухайн хүсэж байсан цаг үе, нөхцөл байдлыг  хүлээлгүй орчноо зохиомлоор бий болох боломжтой
Ø  Судалгааны үр дүнг боловсруулаж дүгнэлт гаргахад хялбар
Туршилтын аргын сул тал
Ø  Судалгааны үр дүнг зохиомол орчинд хийсэн гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй.
Ø  Тусгай орчинд судлуулагч бие барих айх гэх мэт байдлаас болж судалгааны үр дүнд өөрчлөлт гарч болзошгүй.
Туршилтын аргад тавигдах үндсэн шаардлагууд
1.      Тухайн хийх асуудлаа зөв сонгож тодорхойлож, судлуулах хүнээ сонгож тохиролцох
2.      Тухайн судалгаанд хэрхэн яаж  оролцох юу хийж гүйцэтгэх журмыг судалгаанд оролцож байгаа хүмүүст маш сайн танилцуулж ойгуулсан байх
3.      Судалгааны явцад дүн шинжилгээ хийдэг байх
4.      Судалгааны үр дүнг нарийвчлан тодорхойлож бусад аргуудын үр дүнтэй харьцуулан үзэж эсвэл амьдрал үйл ажиллагааны жирийн нөхцөлл 2-оос доошгүй  туршиж үзэх
Хийсэн бүтээлээр нь судлах арга
Тухайн хүний сонирхол хэрэгцээ авъяас чадвар, хүсэл мөрөөдөл, үзэл бодол бүтээлч байдал нь өөрөсдийх нь бие даан хийж гүйцэтгэсэн зүйлүүд буюу хийсэн бүтээлүүдэд нь тусгагдан шингэсэн байдаг учраас түүгээр нь дамжуулан тухайн хүнийг судлаж таних боломжтой аргыг  хүний хийсэн бүтээлийг нь задлан шинжлэх арга гэнэ. Тухайн хүний хийсэн бүтээлд нь зохиосон дуу шүлэг, зурсан зураг,  эссэ,   зохион бичлэг,  хаачилбар, сийлбэр, наамал зэрэг орно.
Эдгээр бүтэээлүүдээс тухайн хүний хүсэл мөрөөдөл, үзэл бодол, хэрэгцээ, сонирхол, авъяас, зэрэг  дотоод ертөнцийх нь нуугдмал бүхий л шинжийг харах боломжтой.


Энэ аргын давуу тал
Ø  Тухайн хүний сэтгэцийн үйл ажиллагааны хөгжлийг  үнэн зөв үнэлэж дүгэх боломжтой.
Энэ аргын сул тал
Ø  Тэдний хийж бүтээсэн зүйлсийг үнэн зөв үнэлэн дүгнэлт өгхөд хүндрэлтэй.


Энэ аргад тавигдах үндсэн шаардлагууд
1.      Тухайн хүний хийсэн зүйлийг задлан шинжлэхдээ олон талаас нь харицуулан үзэх шаардлагатай.
2.      Судлаачаас маш нямбай, ажигч гярхай үйл ажиллагааг шаардаж байдаг.  
3.      Өөрийнх хийсэн бүтээлийг нь өөрөөр нь тайлбарлуулаж харилцан ярилцах хэргэтэй.
Баримт бичиг материалаар нь судлах
            Баримт бичиг материалын тусламжтайгаар тухайн хүний хувийн онцлог хийж гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа, сонирхол хэрэгцээ, авъяас чадвар зэргийг танин мэдхээс гадна түүнтэй хэрхэн яаж харилцах, юу хийлгэх зэргийг судлах боломжтой судалгаа шинжилгээний өвөрмөц арга юм.
Эдгээр баримт бичиг материалд тухайн хүний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, хувийн хэрэг, сурлагын дэвтэр, хамт олны хурлын протгол, гавъяа шагнал, зэмлэл шийтгэл хүлээлгэсэн тэмдэглэл зэрэг орно.
Энэ аргаар судалгаа авахдаа дараах үндсэн шаахдлагуудыг харгалзан үзэн хэрэгтэй.
1.      Тухайн хүнтэй холбоотой баримт бичиг материарыг шаардлагын дагуу бүрдүүлэж хөтлөх   буюу бичигдсэн зүйл нь үнэ зөв алдаагүй шаардлагын дагуу бичигдсэн байх ёстой.
2.      Тухайн баримт бичиг материалын хадгалалт хамгаалал нуцлалыг сайн хийдэг байх ёстой.
Тестийн арга
Тест гэдэг нь магадлал оношилгоо гэсэн үг бөгөөд энэ арга нь стандартчилагдсан бодолго даалгавар, асуулт дүрст тэмдэглэлгээ зэргийг ашиглан тухайн хүний сэтгэцийн үйл ажиллагааны аль нэг шинжийг харьцангуй үнэн зөв тодорхойлох боломжыг олгодог судалгаа шинжилгээнд түгээмэл хэрэглэддэг арга юм. Тестийн аргаар судалгаа хийхдээ дараах үндсэн шаардлагуудыг заавал харгалзан үзэх хэрэгтэй.
1.      Судалгаа авах судалгааны арга нь тухайн хүнийхээ нас сэтгэцийн онцлогт тохирсон байх ёстой.
2.      Судлуулагчид судалгаанд хэрхэн яаж оролцох, юу хийж гүйцэтгэхийг нь сайн тайлбарлаж ойлгуулсан байх хэрэгтэй.
3.      Судалгаанд зүйлшгүй хэрэглэгдэх хэрэглэгдэхүүн материалаар хангах.
4.      Судалгаанд судлуулагч чин сэтгэлээсээ оролцох таатай орчин нөхцлийг бүрдүүлэх ба саад учруулахгүй байх
5.      Сулалгааны үр дүнг нь заавал томёогоор бодох ба бусад судалгааны аргын үр дүнтэй харьцуулах хэрэгтэй

No comments:

Post a Comment